Эмнэлгийн танилцуулга

Серан эмнэлгийн олон улсын
эмчилгээний төвд тавтай морилно уу

Серан эмнэлэг нь 1987 онд байгуулагдсанаас хойш 30 жилийн турш эрүүл мэндийн салбартаа тэргүүлэх зэргийн үүрэг гүйцэтгэн ирсэн нэгдсэн эмнэлэг юм. Ялангуяа Солонгос улсдаа анхны үе мөч, нурууны мэргэжлийн эмнэлэгээр үнэлэгдэн ирсэн билээ. Мөн үе мөч нурууны мэс заслын тасгийн мэргэжилтнүүд маань эрдэм шинжилгээ, судалгааны ажил байнга хийн эмчилгээний үр дүнгээ сайжруулан ажиллаж байна.
30 жилийн түүхтэй Серан эмнэлэг нь үе мөч нурууны гэмтэл согог заслыг дагнан үйл ажиллагаа явуулдгаас гадна мэдрэлийн тасаг, согог заслын тасаг, урологийн тасаг, дотрын тасаг, урологийн тасаг, дотрын тасаг зэрэг нийт 15 төрлийн тасгийн 42 нарийн мэргэжлийн эмч нах ажиллаж байна. Эрүүл мэндийн шинжилгээний байр нь үндсэн зориултын 5давхар байранд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон . 30-н жилийн арга барилд үндэслэн эмнэлгийн нарийн эмчилгээг Серан эмнэлгийн Олон Улсын төвөөс хэлний бэрхшээлгүйгээр хүлээн авах бүрэн боломжтой.

  • Улсдаа 2-рт өвдөгний хиймэл үе шилжүүлэн суулгах мэс засал хийсэн.
  • SRSI брэнд зөвшөөрөгдсөн RESEARCH&RESEARCH-c Сөүл хотын шилдэг эмнэлэгээр шалгарсан.
  • Улсдаа анх удаа нарийн дурангийн аргаар нурууны мэс засал хийсэн .
  • Улсдаа хамгийн хурдан хугацаанд хамгийн олон 3000 удаа нурууны мэс засал хийсэн.
  • Солонгос улсдаа анх удаа NAVIGATION дурангийн аргаар хиймэл үешилжүүлэн суулгах мэс засал 4000 удаа хийсэн.
  • Эрүүл мэндийн газраас А үнэлгээ авсан.
  • Яаралтай түргэн тусламжын газраас шилдэг гэсэн үнэлгээ авсан.
  • Нийгмийн эрүүл мэндийн даатгалын газраас насанд хүрэгчдийн өвчин эмгэг шинжлэх тусгай эмнэлгээр томилогдсон.

top